Түрүүчийн оруулсан бичлэгтэй холбоотой хэдэн зураг орууллаа. Энэ аяллын хамгийн сайхан санагдсан зүйл нь Архангай аймаг дахь Цэнхэрийн халуун рашаан байлаа. Энд бид ирээд 2-3 баазуудаар орж өөрсдийн боломжинд таарсан баазыг сонгосон юм. Хажууханд нь байх Жуулчны бааз нв арай үнэтэй нэг гэр нь 65,000₮ үүндээ өдрийн 3 хоол зэрэг багтаж байсан юм. Бид өөрсдөө хоол ундтайгаа явж байсан болохоор мөнгөө хэмнэхээр шийдэж "Шивээт манхан" жуулчны баазыг сонгосон юм. Эдний үнэ нь гэр 45,000₮ /нэг хоног/ Халуун рашаанд ороход монгол хүн 5,000₮ гадны жуулчин 10,000₮ байсан юм. Энэ мөнгийг төлөөд тухайн рашаанд өдөржин ч байсан болох юм билээ. Бид нар нар шингэхээс өмнө ороод бүр шөнө хүртэл рашаанд суусан шүү.
Энэ бидний хоносон бааз. "Шивээт Манхан"
Monday, April 9, 2012
Wednesday, April 4, 2012
Суврага хайрхан Цэнхэрийн халуун рашаан руу хийх 10 хоногийн морин аялал.
Өдөр 1:
07:00 цагт Чингис хаан Олон улсын нисэх буудлаас зочноо тосч аваад 9:00 цагт Баянгол зочид буудалд байршуулна. Ингэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл болон төлөвлөгөө, аяллын багтай танилцуулна.
Өдөр 2:
Өглөө 7:00 цагт өглөөний цайгаа уугаад 9:00 цагт Улаанбаатар хотоос хөдөлж Хархорин хүртэл явна /450км/. Өдрийн хоолыг12:00 цагт Лүн дээр бууж иднэ. Эрдэнэзуу хийд үзэж, Оройны хоолыг 19:00 цагт идээд тэндээ жуулчны баазад хоноглоно.
Өдөр 3:
Өглөө 8:00 цагт босно. 8:30 өглөөний цайг ууна.Тэр хавиар уул усны байдлыг ажиглан зураг авах чөлөөт цаг. Ингээд 9:30-д хөдлөөд Архангай аймгийн Цэцэрлэг хотод очиж тус хотын байгалийн музейг үзэж сонирхоод, 12:00 цагт өдрийн хоол иднэ. Үдээс хойш Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт байрлаж малчины хотод очиж танилцаж зураг хөрөг аваад оройн хоолоо 18:00 цагт идээд майханд хоноглоно.
Өдөр 4:
Өглөөний цай 8:00 цагт. Тамирын хөндийгөөр морин аялал хийж, морин поло тоглож, Тамирын голоос загас барьж нэг өдрийг амарч өнгөрөөнө. Өдрийн хоол 12:00 цагт, Оройн хоол 16:00 цагт.
Өдөр 5:
8:00 цагт өглөөний цай. Суврага хайрхан руу морин аялал хийнэ. Морин аялалаа хийж дуусгаад үдийн цайгаа 13:00 цагт ууна. Үдээс хойш Суврага хайрханы зүүн хойд дэнж дээр майхантай буудаллана. Оройны хоол 19:00 цагт.
Өдөр 6:
Өглөөний цайг 8:00 цагт уугаад далайн төвшнөөс дээш 3200 метр өндөрт байрлах Суврага хайрханы оргилд гарна. Тэндээ өдрийн хоолоо идээд үдээс хойш бууж ирнэ. Оройн хоол хүртэл тоглож наадах чөлөөт цаг. Оройн хоол 19:00 цагт.
Өдөр 7:
Энэ өдөр Цэнхэрийн халуун рашаан руу явах замд гарна. Өглөөний цайг ердийн байдлаар уугаад хөдлөнө. Оройн хоолны өмнө Цэнхэрийн халуун рашааны наана майханд буудаллана.
Өдөр
Өглөөний цайг 8 цагт уугаад хөдөлж Цэнхэрийн халуун рашаан руу хөдлөнө. Цэнхэрийн халуун рашаан дээр ирснээр морин аялал өндөрлөнө. 12 цагт тэндэхийн баазад өдрийн хоолоо иднэ. Эл өдөр халуун рашаанд орж биеээ амрааж жуулчны баазад хоноглоно.
Өдөр 9:
Өглөөний цайг бааз дээр уугаад тэндээс Хархорин хотруу хөдлөнө. Хархорин хот орох замдаа Уйгарын хар балгас мөн Хархорин хотын хажууд хийгдсэн Чулуун зэвсэгийн малталтын тууртай танилцаад жуулчны баазад ирж оройн хоолоо идээд тэндээ баазад хононо.
Өдөр 10:
Өглөөний цай 8:00 цагт. Хархорин хотоос Хустайн байгалийн цогцолбор газар очиж зэрлэг тахь үзээд, жуулчны баазад амрана. Энэ орой сүүлчийн өдөр учраас галын наадам хийж хорхог хийн бяцхан үдэлтийн үдэшлэг хийнэ.
Өдөр 11:
Хустайн байгалийн цогцолборт газраас Улаанбаатар хотруу хөдлөнө. УБ-д очоод City tour хийж, жуулчидтай нийт аяллын грүүп оройн зоог барьж энэхүү аялал өндөрлөнө.
Sunday, March 25, 2012
Эрдэнэзуу хийд бичлэг № 4.
1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гутгаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан ньодоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг.
Дараа нь 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ. Эрдэнэзуугийн III ширээт лам Лувсан-Одсэр хуучин Тахай балгасын хэрмийн нурангийн 4 өнцөгт нэг нэг суварга босгосон нь одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. Тус хийд 1680-аад оны үед дайны хөлд үрэгдсэн бөгөөд XVIII зууны эхнээс сэргээн босгож эхэлжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурхны сүм болон Авид бурхны сүмийн цогцолбор, Төвийн Их суваргын чуулбаруудыг босгожээ. 1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Ламиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Дагвадаржаа удирдан байгуулжээ. 1796 онд Эрдэнэзуу хийдийн их засварын ажлыг Дагвадаржаа ламтан ерөнхийлөн удирдаж Хятадын Юн-да-а пүүстэй үнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан байна. Энэ засварын үеэр 1796 оны өмнө баригдсан сүмийн барилгуудыг засуулсны гадна, хуучин Тахай балгасын хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна. 1802-1813 оны хооронд буян үйлдэгч хаад, тайж, бэйл, лам, ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд нэмж 56 суварга болон хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Түүнээс хойш 1803 онд Дашчойлин аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг, Жанчивлин аймгийн дуган босгогджээ.Ийнхүү 1872 он гэхэд дотор нь байсан 62 сүмийг бүрэн сэргээн босгожээ.
Эрдэнэзуу хийдийг цогцлоон байсан эхний үед шарын шашны ёс горим төдийлөн нэвтрээгүй байсан учир хийдийн ерөнхий төлөвлөгөөг шийдвэрлэхдээ монголчуудын уламжлан баримталж байсан ертөнцийн зүг чигийг хүндэтгэх билэгдлийн дагуу шийдвэрлэжээ. Тиймээс уг хийд нь монгол гэрийн доторх тавилгын ерөнхий хуваарилалттай төсөөт байдлаар хаана ямар барилга барих, мөн тухайн хийдэд барилга барихаар газар гуйваас хаана газар өгөх зэрэг нарийн ёс горим баримталж байсны гэрч болон үлдсэн Монгол суурин газрын барилга, урлахуйн ухааны гайхамшигт дурсгал болж vлдсэн билээ.
Энэ хийд 102 суврагаар хүрээлэгдсэн бөгөөд энэ зурган дээр 100 суврага нь наана, 2 нь цаана далдлагдсан байна. Уг нь 108 гэсэн тоо Буддын шашны хувьд ариун тоо, бөгөөд Буддын шашны эрхиний шүрний тоо бас 108 байдаг. Гэвч суврагын тоо нь энэ тоонд хүрч чадаагүй билээ.
1939 онд коммунист удирдагч Хорлоогийн Чойбалсангийн удирдлага дор Монголын олон зуун сүм хийдийг устгаж, арван мянга гаруй ламыг хядсан их хядлага энэ хийдийг тойрсонгүй. Гурван жижиг сүм, суврагууд бүхий гадна хана л үлдсэн бөгөөд сүмүүдийг 1947 онд музей болгожээ. Энэ хийдийг Иосиф Сталины шахалтаар устгасан гэлцэх нь бий. Нэг судлаачийн үзэж байгаагаар 1944 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Хэнри А. Воллес тэргүүтэй төлөөлөгчид Монголд богино хугацааны айлчлал хийсэнтэй энэхүү явдал холбоотой ажээ.
Эрдэнэ-Зууг зөвхөн музей хэлбэрээр үлдээсэн бөгөөд Монголд ажиллаж байсан цорын ганц хийд нь нийслэл Улаанбаатар хот дахь Гандантэгчэнлин хийд байлаа. Гэвч 1990 онд Монголд коммунизм нуран унасны дараа хийдийг лам нарт нь эргүүлж өгч, Эрдэнэ-Зуу ахин мөргөлийн газар болжээ. 2004 онд хийдэд шинээр бурханы шашны сургууль байгуулагдсан.Өнөөдөр Эрдэнэ-Зуу нь Буддын шашны ажиллагаатай хийд болсны зэрэгцээ жуулчдад нээлттэй музейгээ ажиллуулсаар байна.
Хийдийн гадна байх нэгэн толгой дээр эр бэлгэ эрхтэн хэлбэртэй чулуу бий. Энэ чулуу нь лам нарын бэлгийн дур хүслийг дарж, санваараа сахихад нь тусалдаг гэлцдэг
Monday, March 19, 2012
Аялах сонирхолтой хүн бүхэнд
Ene blogtoo aylaliin talaarh medeelel, aylaliin hutulbur zereg oruulj baih bolno.Mun uuriin aylaj baisan gazruudiin sonirholtoi adal yavdal, zurah hurug oruulna. Medeej aylah durgui hun gej haa baihav hen negnees sanaa avch, ochij uzeegui gazraa ochij tuhain gazriinhaa tuuh soyoltoi taniltsana gedeg bol uneheer saihan zuil shuu. Aylah durtai humuus ene blogoor orj garch uuriin aylaj baisan gazruud bolon haashaa yamar zorilgoor aylah sonirholtoi baigaagaa end bichij uldeevel bid magadgui sanaa niileed aylal zohion baiguulj aylaj bolno shuu dee.
Nadad neg ih surhii blog bichdeg avyas baihgui ch gesen ta buhen demjine gedegt itgeltei baina.
Daraagiin bichleg hurtel tu bayartai.
Nadad neg ih surhii blog bichdeg avyas baihgui ch gesen ta buhen demjine gedegt itgeltei baina.
Daraagiin bichleg hurtel tu bayartai.
Subscribe to:
Posts (Atom)