Түрүүчийн оруулсан бичлэгтэй холбоотой хэдэн зураг орууллаа. Энэ аяллын хамгийн сайхан санагдсан зүйл нь Архангай аймаг дахь Цэнхэрийн халуун рашаан байлаа. Энд бид ирээд 2-3 баазуудаар орж өөрсдийн боломжинд таарсан баазыг сонгосон юм. Хажууханд нь байх Жуулчны бааз нв арай үнэтэй нэг гэр нь 65,000₮ үүндээ өдрийн 3 хоол зэрэг багтаж байсан юм. Бид өөрсдөө хоол ундтайгаа явж байсан болохоор мөнгөө хэмнэхээр шийдэж "Шивээт манхан" жуулчны баазыг сонгосон юм. Эдний үнэ нь гэр 45,000₮ /нэг хоног/ Халуун рашаанд ороход монгол хүн 5,000₮ гадны жуулчин 10,000₮ байсан юм. Энэ мөнгийг төлөөд тухайн рашаанд өдөржин ч байсан болох юм билээ. Бид нар нар шингэхээс өмнө ороод бүр шөнө хүртэл рашаанд суусан шүү.
Энэ бидний хоносон бааз. "Шивээт Манхан"
Бидний очсон өдөр бороо их ширүүн орсон нэг иймэрхүү
Бороо орсоор л
Гэр дотроосоо борооны зургийг авав.
Цэнхэрийн халуун рашаан нь эрэгтэй эмэгтэй гэсэн 2 тусдаа рашаантай гэхдээ голоор нь зүгээр нэг хайсархуу юм барьцан дунд энэ хөөрхөн яст мэлхий байсан юм.
Эмэгтэйчүүдийн ордог хэсэг нь
Шат
Энэ халуун аршаан урсдаг эх дээр ирж сонирхов.
Ингэж харагдана.
Энэ хоолойгоор дамжин дээрх зурган дээр байгаа рашаан руу орно.
Зурам их гүйлдэж байна лээ. Хүмүүсээс айх ч үгүй байна лээ шүү. Али,,,,,в нэг зураг дараад аль гэсэн янзтай байсан энэ зурам.
Бороо орсоны дараа гоё нар гарав.
Тус жуулчны баазын хойно байсан шилэн зоорь.
Өвөл дулаахан зун сэрүүхэн байдаг гэсэн сонин шүү.
Хоолны газар болон нойл дүш зэрэг нь их болмжийн цэвэрхэн санагдсан. Монголчууд ч их юм хийж сэтгэдэг болсон байна лээ. Дараагийн бичлэгтээ Эрдэнэ зуу хийд болон Улаан Цутгалан дээр очсон зургуудаас тайлбартай оруулна аа.
гоё зурагнууд байна, зоорь сэтгэсэн байна. зургуудыг нь томоор үзнээ
ReplyDelete