Wednesday, April 4, 2012

Суврага хайрхан Цэнхэрийн халуун рашаан руу хийх 10 хоногийн морин аялал.

Өдөр 1: 07:00 цагт Чингис хаан Олон улсын нисэх буудлаас зочноо тосч аваад 9:00 цагт Баянгол зочид буудалд байршуулна. Ингэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл болон төлөвлөгөө, аяллын багтай танилцуулна. Өдөр 2: Өглөө 7:00 цагт өглөөний цайгаа уугаад 9:00 цагт Улаанбаатар хотоос хөдөлж Хархорин хүртэл явна /450км/. Өдрийн хоолыг12:00 цагт Лүн дээр бууж иднэ. Эрдэнэзуу хийд үзэж, Оройны хоолыг 19:00 цагт идээд тэндээ жуулчны баазад хоноглоно. Өдөр 3: Өглөө 8:00 цагт босно. 8:30 өглөөний цайг ууна.Тэр хавиар уул усны байдлыг ажиглан зураг авах чөлөөт цаг. Ингээд 9:30-д хөдлөөд Архангай аймгийн Цэцэрлэг хотод очиж тус хотын байгалийн музейг үзэж сонирхоод, 12:00 цагт өдрийн хоол иднэ. Үдээс хойш Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт байрлаж малчины хотод очиж танилцаж зураг хөрөг аваад оройн хоолоо 18:00 цагт идээд майханд хоноглоно. Өдөр 4: Өглөөний цай 8:00 цагт. Тамирын хөндийгөөр морин аялал хийж, морин поло тоглож, Тамирын голоос загас барьж нэг өдрийг амарч өнгөрөөнө. Өдрийн хоол 12:00 цагт, Оройн хоол 16:00 цагт. Өдөр 5: 8:00 цагт өглөөний цай. Суврага хайрхан руу морин аялал хийнэ. Морин аялалаа хийж дуусгаад үдийн цайгаа 13:00 цагт ууна. Үдээс хойш Суврага хайрханы зүүн хойд дэнж дээр майхантай буудаллана. Оройны хоол 19:00 цагт. Өдөр 6: Өглөөний цайг 8:00 цагт уугаад далайн төвшнөөс дээш 3200 метр өндөрт байрлах Суврага хайрханы оргилд гарна. Тэндээ өдрийн хоолоо идээд үдээс хойш бууж ирнэ. Оройн хоол хүртэл тоглож наадах чөлөөт цаг. Оройн хоол 19:00 цагт. Өдөр 7: Энэ өдөр Цэнхэрийн халуун рашаан руу явах замд гарна. Өглөөний цайг ердийн байдлаар уугаад хөдлөнө. Оройн хоолны өмнө Цэнхэрийн халуун рашааны наана майханд буудаллана. Өдөр Өглөөний цайг 8 цагт уугаад хөдөлж Цэнхэрийн халуун рашаан руу хөдлөнө. Цэнхэрийн халуун рашаан дээр ирснээр морин аялал өндөрлөнө. 12 цагт тэндэхийн баазад өдрийн хоолоо иднэ. Эл өдөр халуун рашаанд орж биеээ амрааж жуулчны баазад хоноглоно. Өдөр 9: Өглөөний цайг бааз дээр уугаад тэндээс Хархорин хотруу хөдлөнө. Хархорин хот орох замдаа Уйгарын хар балгас мөн Хархорин хотын хажууд хийгдсэн Чулуун зэвсэгийн малталтын тууртай танилцаад жуулчны баазад ирж оройн хоолоо идээд тэндээ баазад хононо. Өдөр 10: Өглөөний цай 8:00 цагт. Хархорин хотоос Хустайн байгалийн цогцолбор газар очиж зэрлэг тахь үзээд, жуулчны баазад амрана. Энэ орой сүүлчийн өдөр учраас галын наадам хийж хорхог хийн бяцхан үдэлтийн үдэшлэг хийнэ. Өдөр 11: Хустайн байгалийн цогцолборт газраас Улаанбаатар хотруу хөдлөнө. УБ-д очоод City tour хийж, жуулчидтай нийт аяллын грүүп оройн зоог барьж энэхүү аялал өндөрлөнө.

No comments:

Post a Comment